
“Премиум Тауэр” ХХК нь 2017 онд байгуулагдсан бөгөөд Монголын зах зээлд DAYUN брэндийн уул уурхайн машин механизм, REDDOT брэндийн агуулахын тоног төхөөрөмжийг дистрибьюторын эрхтэйгээр худалдан борлуулж, үйлдвэрийн баталгаат хугацаа, засвар үйлчилгээ, сэлбэгийг ханган ажиллаж байна.
Бидний зорилго нь Монголын зах зээлд дэлхийн стандартыг хангасан, боломжит үнэ, чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг ханган, найдвартай түнш байх явдал юм.
Монголын уул уурхай, зам, барилгын салбар идэвхтэй хөгжиж байгаа тул машин механизмын эрэлт хэрэгцээ улам бүр өсөж байна. Эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр техникийн чанар, эдэлгээнд тавигдах шаардлага өндөрсөж байгаа юм.
“Премиум Тауэр” ХХК-ийн гол бодлого нь дэлхийн чанарыг Монголд хэрэгжүүлэх явдал бөгөөд бид 2017 оноос DAYUN брэндийг Монголын зах зээлд нийлүүлж эхэлсэн. Мөн өөрсдийн хөрөнгөөр чирэгч толгой, чиргүүл, өөрөө буулгагч автосамосвал, миксер, бүх төрлийн тусгай чиргүүлийг зах зээлд таниулан борлуулж байна.
Бидний худалдааны нэг гол чиглэл бол агуулахын тоног төхөөрөмж юм. Бид Герман стандартыг хангасан REDDOT брэндийн сэрээт ачигч, агуулахын тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд албан ёсны дистрибьюторын эрхтэйгээр худалдаалдаг. Агуулахын тоног төхөөрөмж нь хөгжиж буй манай улсад эрэлт хэрэгцээ өндөртэй бүтээгдэхүүн юм.
Бид REDDOT брэндийн олон улсын стандарт шаардлага хангасан, эдэлгээ удаан, боломжит үнийн сэрээт ачигчийг хэрэглэгчиддээ хүргэж байгаадаа баяртай байна.
Монголын зах зээлд дараах техникийг нийлүүлж байна.
✅ Эрчим хүчний үр ашигтай байдал: Цахилгаан хөдөлгүүртэй тул байгаль орчинд ээлтэй.
✅ Дуу чимээ бага: Цахилгаан хөдөлгүүрийн ажиллагаа нь чимээ багатай тул дотоод орчинд ашиглахад тохиромжтой.
✅ Тогтвортой байдал: Илүү тогтвортой, аюулгүй ажиллагааг хангадаг.
✅ Засвар үйлчилгээний зардал бага: Цахилгаан хөдөлгүүртэй тул засвар үйлчилгээний зардал бага.
✅ Өндөр ачаа даах чадвар: Их хэмжээний ачаа тээвэрлэхэд тохиромжтой.
✅ Гадна орчинд ашиглах боломж: Гадна орчинд, хүнд нөхцөлд ажиллахад илүү тохиромжтой.
✅ Удаан хугацааны ажиллагаа: Дотоод шаталтын хөдөлгүүр нь удаан хугацаанд тасралтгүй ажиллах чадвартай.
✅ Хурд: Хурдан ачаа зөөх, өргөх боломжтой.
✅ Аюулгүй байдал: Өндөрт ажиллахад аюулгүй байдлыг хангахад тусална.
✅ Тохиромжтой дизайн: Ажилтнуудад тав тухтай байдал, ажлыг хурдан гүйцэтгэх боломжийг олгоно.
✅ Гадна болон дотор ашиглах боломж: Дотоод болон гадаад орчинд ашиглах боломжтой.
✅ Байгаль орчинд ээлтэй: Цахилгаан хөдөлгүүртэй платформууд нь байгаль орчинд ээлтэй.
✅ Хурдан, үр ашигтай: Ачаа зөөх үйлдлийг хурдан, үр ашигтай гүйцэтгэдэг.
✅ Гадна болон дотор ашиглах боломж: Агуулах, логистик, худалдааны газар зэрэг олон орчинд ашиглахад тохиромжтой.
✅ Хөнгөн, уян хатан: Хөнгөн жинтэй, маневрлахад хялбар.
✅ Дуу чимээ бага: Цахилгаан хөдөлгүүртэй тул дуу чимээ багатай, дотоод орчинд ашиглахад тохиромжтой.