
Манай компани нь уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээнүүдийн нэг болох Mongolia Mining 2024 олон улсын уул уурхайн үзэсгэлэнд амжилттай оролцож, өөрийн нийлүүлдэг техник, тоног төхөөрөмж, үйлчилгээний цогц шийдлүүдийг танилцууллаа.
Тус үзэсгэлэн нь уул уурхай, хүнд үйлдвэрлэл, дэд бүтэц, тээвэр логистикийн салбарын дотоод, гадаадын тэргүүлэгч үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид болон хөрөнгө оруулагчдыг нэг дор цуглуулдаг нэр хүндтэй арга хэмжээ юм.
Бид Монгол Улс дахь DAYUN брэндийн албан ёсны дистрибьюторын хувьд уул уурхай, барилга, тээвэр логистикийн салбарт зориулсан хүнд даацын автомашин, техник тоног төхөөрөмжийн шийдлүүдийг танилцуулж, олон байгууллагатай үр дүнтэй уулзалт, хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийг өрнүүлэв.
Үзэсгэлэнгийн үеэр компанийн мэргэжилтнүүд харилцагч байгууллагуудад дараах чиглэлээр зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.
✅ Санхүүжилт болон лизингийн боломжууд
✅ Баталгаат засвар үйлчилгээ, сэлбэг нийлүүлэлт
✅ Урт хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрүүд
Mongolia Mining 2024 үзэсгэлэнд хүрэлцэн ирж, бидэнтэй уулзсан харилцагч, хамтрагч байгууллагууддаа талархал илэрхийлье.
Бид Монголын уул уурхайн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, дэлхийн чанар стандартыг хангасан техник технологийг хэрэглэгчдэд хүргэх эрхэм зорилгынхоо төлөө тууштай ажиллах болно.
Бид барилга, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарын тэргүүлэгч компаниудыг нэгтгэсэн Build Mongolia 2024 олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцож, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ салбарын мэргэжилтнүүд, харилцагч байгууллагууд болон хөрөнгө оруулагчдад танилцууллаа.Манай компани нь Монгол Улсын зах зээлд DAYUN брэндийн уул уурхай, барилгын зориулалттай автомашин, техник хэрэгсэл, REDDOT брэндийн агуулахын тоног төхөөрөмжийг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж, үйлдвэрийн баталгаат засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн цогц шийдлийг хэрэглэгчдэд хүргэн ажилладаг.Үзэсгэлэнгийн үеэр бид REDDOT брэндийн сэрээт ачигч, агуулахын тоног төхөөрөмжийн шийдлүүдийг танилцуулж, уул уурхай, барилга, логистикийн салбарын төлөөллүүдтэй үр дүнтэй уулзалтууд хийлээ.Build Mongolia 2024 үзэсгэлэн нь олон улсын үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид болон салбарын мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулсан чухал арга хэмжээ болж, Premium Tower ХХК-ийн хувьд шинэ харилцагчидтай холбогдох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, дэвшилтэт техник технологийг хэрэглэгчдэд хүргэх боломжийг бүрдүүлсэн онцгой үйл явдал байлаа.Цаашид бид дэлхийн чанар, стандартыг хангасан техник, тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нийлүүлж, найдвартай үйлчилгээ, мэргэжлийн зөвлөгөөгөөр харилцагч байгууллагуудынхаа амжилтыг дэмжин ажиллах болно.

“Премиум Тауэр” ХХК нь 2017 онд байгуулагдсан бөгөөд Монголын зах зээлд DAYUN брэндийн уул уурхайн машин механизм, REDDOT брэндийн агуулахын тоног төхөөрөмжийг дистрибьюторын эрхтэйгээр худалдан борлуулж, үйлдвэрийн баталгаат хугацаа, засвар үйлчилгээ, сэлбэгийг ханган ажиллаж байна.Бидний зорилго нь Монголын зах зээлд дэлхийн стандартыг хангасан, боломжит үнэ, чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг ханган, найдвартай түнш байх явдал юм.Монголын уул уурхай, зам, барилгын салбар идэвхтэй хөгжиж байгаа тул машин механизмын эрэлт хэрэгцээ улам бүр өсөж байна. Эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр техникийн чанар, эдэлгээнд тавигдах шаардлага өндөрсөж байгаа юм.“Премиум Тауэр” ХХК-ийн гол бодлого нь дэлхийн чанарыг Монголд хэрэгжүүлэх явдал бөгөөд бид 2017 оноос DAYUN брэндийг Монголын зах зээлд нийлүүлж эхэлсэн. Мөн өөрсдийн хөрөнгөөр чирэгч толгой, чиргүүл, өөрөө буулгагч автосамосвал, миксер, бүх төрлийн тусгай чиргүүлийг зах зээлд таниулан борлуулж байна.Бидний худалдааны нэг гол чиглэл бол агуулахын тоног төхөөрөмж юм. Бид Герман стандартыг хангасан REDDOT брэндийн сэрээт ачигч, агуулахын тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд албан ёсны дистрибьюторын эрхтэйгээр худалдаалдаг. Агуулахын тоног төхөөрөмж нь хөгжиж буй манай улсад эрэлт хэрэгцээ өндөртэй бүтээгдэхүүн юм.Бид REDDOT брэндийн олон улсын стандарт шаардлага хангасан, эдэлгээ удаан, боломжит үнийн сэрээт ачигчийг хэрэглэгчиддээ хүргэж байгаадаа баяртай байна.Монголын зах зээлд дараах техникийг нийлүүлж байна.Electric Forklift Truck (Цахилгаан сэрээт ачигч)✅ Эрчим хүчний үр ашигтай байдал: Цахилгаан хөдөлгүүртэй тул байгаль орчинд ээлтэй.✅ Дуу чимээ бага: Цахилгаан хөдөлгүүрийн ажиллагаа нь чимээ багатай тул дотоод орчинд ашиглахад тохиромжтой.✅ Тогтвортой байдал: Илүү тогтвортой, аюулгүй ажиллагааг хангадаг.✅ Засвар үйлчилгээний зардал бага: Цахилгаан хөдөлгүүртэй тул засвар үйлчилгээний зардал бага.IC Forklift Truck (Дотоод шаталтын сэрээт ачигч)✅ Өндөр ачаа даах чадвар: Их хэмжээний ачаа тээвэрлэхэд тохиромжтой.✅ Гадна орчинд ашиглах боломж: Гадна орчинд, хүнд нөхцөлд ажиллахад илүү тохиромжтой.✅ Удаан хугацааны ажиллагаа: Дотоод шаталтын хөдөлгүүр нь удаан хугацаанд тасралтгүй ажиллах чадвартай.✅ Хурд: Хурдан ачаа зөөх, өргөх боломжтой.Work Platform (Ажлын платформ)✅ Аюулгүй байдал: Өндөрт ажиллахад аюулгүй байдлыг хангахад тусална.✅ Тохиромжтой дизайн: Ажилтнуудад тав тухтай байдал, ажлыг хурдан гүйцэтгэх боломжийг олгоно.✅ Гадна болон дотор ашиглах боломж: Дотоод болон гадаад орчинд ашиглах боломжтой.✅ Байгаль орчинд ээлтэй: Цахилгаан хөдөлгүүртэй платформууд нь байгаль орчинд ээлтэй.Electric Pallet Truck (Цахилгаан паллет ачигч)✅ Хурдан, үр ашигтай: Ачаа зөөх үйлдлийг хурдан, үр ашигтай гүйцэтгэдэг.✅ Гадна болон дотор ашиглах боломж: Агуулах, логистик, худалдааны газар зэрэг олон орчинд ашиглахад тохиромжтой.✅ Хөнгөн, уян хатан: Хөнгөн жинтэй, маневрлахад хялбар.✅ Дуу чимээ бага: Цахилгаан хөдөлгүүртэй тул дуу чимээ багатай, дотоод орчинд ашиглахад тохиромжтой.

Монгол Улсын уул уурхай, барилга, тээвэр логистикийн салбарын өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд нийцүүлэн бид InvesCore NBFI -тай хамтран DAYUN брэндийн хүнд даацын автомашины санхүүжилтийн уян хатан шийдлийг харилцагчдадаа санал болгож байна.Premium Tower ХХК нь DAYUN брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютороор ажиллаж, уул уурхай, барилга, зам тээврийн салбарт ашиглагдах өндөр хүчин чадалтай хүнд даацын автомашин, техник хэрэгслийг зах зээлд нийлүүлдэг билээ.Харин энэхүү хамтын ажиллагааны хүрээнд харилцагчид DAYUN брэндийн автомашин болон механизмыг дараах нөхцөлөөр худалдан авах боломжтой болж байна.✅ Урьдчилгаа төлбөр – 30%✅ Санхүүжилтийн хугацаа – 36 сар хүртэл✅ Хүү – 2.8% /сар/Энэхүү санхүүгийн шийдэл нь бизнес эрхлэгчид болон байгууллагуудад үйл ажиллагаагаа өргөжүүлэх, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, хөрөнгө оруулалтын үр ашгаа нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх зорилготой юм.Premium Tower ХХК нь зөвхөн техник нийлүүлэхээс гадна баталгаат засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн хангамж, мэргэжлийн зөвлөгөөг цогцоор нь хүргэж, харилцагчдынхаа урт хугацааны найдвартай түнш байхын төлөө ажилладаг.Бид цаашид дэлхийн стандартад нийцсэн техник технологи болон санхүүгийн хүртээмжтэй шийдлүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлж, бизнесийн өсөлт хөгжилд хувь нэмрээ оруулсаар байх болно.
